Хэрэглэх нөхцөл

Эрхийн хязгаарлалт | Халдашгүй эрхийг хадгалж үлдэх | рөнхий

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь энэхүү вэб хуудсыг ("Хуудас") хуудаст нэвтрэх боломжтой бүх хүмүүст зориулав ("Хэрэглэгчид"). Энд буй мэдээлэл нь зөвхөн мэдээлэх зорилготой болно. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь Хэрэглэгчдэд Хуудаст нэвтрэх, хувийн хэрэгцээнд, бизнесийн бус зорилготойгоор Хуудаснаас мэдээлэл, баримт бичиг, материалыг (хамтад нь "Материал" гэнэ) татаж авах, хуулахыг зөвшөөрөх боловч эдгээрийг цааш худалдах, түгээх эсвэл эдгээрт тулгуурлаж найруулсан эсвэл тулгуурласан бүтээл туурвихыг хориглох бөгөөд чингэхдээ доор заасан нөхцөлүүд болон холбогдох тусгай нөхцөлүүд нь энэхүү Хуудаст агуулагдах тусгай материалд үйлчилж болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллага энэ Хуудсыг ажиллуулна. Энэхүү Хуудаст байх Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх материалд одоо үйлчилж буй Нөхцөлүүд үйлчилнэ.

Өөрөөр зааснаас бусад тохиолдолд энэхүү Хуудаст байх Материалд багтсан зүйлс, тайлбар, дүгнэлт нь энэхүү ажлыг хийсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилчид, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Газрын зөвлөхүүдийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллага эсвэл түүний гишүүн улсуудын албан ёсны байр суурь биш юм.

Эрхийн хязгаарлалт

Энэхүү Хуудаст буй материалууд нь худалдаанд холбогдох аливаа эрхийн хязгаарлалт, баталгаа болон тодорхой зорилтыг хангах, эрх зөрчихгүй байна гэсэн баталгааг багтааж шууд илэрхийлсэн эсвэл давхар ойлгогдох аливаа баталгаагүйгээр "байгаа чигээрээ" илэрхийлэгдсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ийм аливаа Материалын үнэн зөв, бүрэн бүтэн байдалд аливаа баталгаа өгч, амлалт тусгайлан гаргаагүй. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь заасан хугацаанд энэхүү Хуудасны Материалыг урьдчилж мэдэгдэлгүйгээр нэмж, өөрчилж, сайжруулж, шинэчилдэг. Ямар ч тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллага нь энэхүү Сайтын хэрэглээтэй холбоотойгоор гарсан гэж үзэх аливаа алдагдал, хохирол эсвэл гарсан эсвэл хохирсон гэж зардлыг болон үүнтэй холбоотойгоор аливаа гэм буруу, алдаа, үл анхаарсан, тасалсан эсвэл хоцорсон гэх хариуцлагыг батгааж аливаа хариуцлагыг хүлээхгүй. Энэхүү Хуудсыг хэрэглэхийг Хэрэглэгч өөрөө хариуцна. Анхаарал алдсан гэснийг батгааж аливаа бүх байдлаар, ямар ч тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу холбогдох байгууллагууд нь аливаа шууд, шууд бус, тохиолдлын, онцгой эсвэл улбаалан гарсан хохирлыг хариуцахгүй бөгөөд үүнд Нэгдсэн Үндэстний Байгууллага нь ийм хохирол гарч магадгүй гэж зөвлөгөө авсан тохиолдолд ч багтана.

Хэрэглэгч нь Нэгдсэн Үндэстний Байгууллага нь аливаа нэг Хэрэглэгчийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг тусгайлан ойлгож, хүлээн зөвшөөрч байна.

Энэхүү Хуудас нь олон төрлийн мэдээлэл хүргэгчдийн зөвлөгөө, үзэл бодол, мэдэгдлийг агуулж болно. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь аливаа мэдээлэл хүргэгч, аливаа энэхүү Хуудасны аливаа Хэрэглэгч эсвэл бусад хүн эсвэл байгууллагын зөвлөгөө, үзэл бодол, мэдэгдэл эсвэл бусад мэдээллийн үзэн зөв, найдвартай байдалд хариуцлага хүлээж эсвэл баталгаа гаргахгүй. Энэхүү зөвлөгөө, үзэл бодол, мэдэгдэл, бусад мэдээлэлд найдах эсэх, түүнээс гарах эрсдэлийг Хэрэглэгч өөрөө хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний холбогдох байгууллагууд, тэдгээрийн төлөөлөгч, ажилтан, мэдээлэл хүргэгчид эсвэл контент бүтээгчид нь аливаа Хэрэглэгч буюу хэн нэгний өмнө үүнд багтах аливаа агуулгын үнэн зөв бус байдал, алдаа, үл анхаарсан, тасалсан, устгасан, дутагдалтай байдал, хуучирсан байдал буюу түүний цаг хугацаа эсвэл бүрэн бүтэн байдалд хариуцлага хүлээхгүй бөгөөд холбогдох шалтгаан эсвэл хохирлыг үл харгалзан аливаа ажиллахгүй байдал, компьютерын вирус эсвэл холбооны шугам тасалдахад мөн хариуцлага хүлээхгүй.

Энэхүү Хуудсыг хэрэглэх нөхцөл болохын хувьд Хэрэглэгч нь энэхүү Хуудсыг хэрэглэхтэй холбоотойгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага болон холбогдох байгууллагуудын эсрэг бүх төрлийн шаардлага, нэхэмжлэл гаргаж, алдагдал, хохирол, хариуцлага, зардал нэхэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд аливаа хязгаарлалтгүйгээр мөн энэхүү Хэрэглэх нөхцөлд холбогдох зөрчилтэй холбоотойгоор гарсан гэх аливаа нэхэмжлэл багтана. Хэрэглэгч нь энэхүү Хуудаст байх аливаа Материалд эсвэл түүний аливаа Хэрэглэх нөхцөлд сэтгэл хангалуун биш байгаа бол Хэрэглэгч нь энэхүү Хуудаст орж үзэхээ зогсоосноор өөрийн зүгээс хийх ёстой арга хэмжээг авлаа гэж үзнэ.

Энэхүү Хуудас нь гуравдагч этгээдийн вэб хуудасны линк болон эшлэлийг агуулж болно. Линк хийсэн хуудаснууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хяналт дор байдаггүй бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага нь аливаа линк хийсэн хуудас буюу линк хийсэн хуудаст багтсан аливаа линкэд хариуцлага хүлээхгүй. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь энэхүү линкүүдийг холбоотой гэж оруулсан бөгөөд энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас линкийг дэмжиж байна гэсэн санааг давхар агуулахгүй.

Энэхүү Хуудас нь сонины нүүр, чат өрөө, имэйл жагсаалтад нэвтрэх эсвэл мессеж илгээх эсвэл харилцах боломжийг (хамтад нь "Форум" гэнэ) нээж байгаа бол Хэрэглэгч нь холбогдох Форумтай холбоотой, зохих ёсны мессеж, материалыг илгээж хүлээж авна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэн ялангуяа Хэрэглэгч нь дараахыг Форумыг хэрэглэх үедээ үйлдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна:

Бусдын (хувь хүний мэдээллийн нууцлалын, нэр хүндийн гэх мэт) хууль ёсны эрхэд нэр хүндийг гутаах, муугаар хэрэглэх, доромжлох, хоргоох, заналхийлэх эсвэл бусад байдлаар халдах;

Аливаа доромжилсон, хохироосон, ичгүүргүй, зохимжгүй эсвэл хууль бус материал буюу мэдээллийг нийтлэх, илгээх, түгээх эсвэл тараах;

Хэрэглэгч өөрөө холбогдох эрхийг эзэмшигч мөн эсвэл хуулиар шаардсан бүх эрхийг зохих ёсны зөвшөөрлөөр авсан этгээд биш бол Оюуны өмчийн эрхийн хуулиар хамгаалсан (эсвэл хувь хүний мэдээллийн нууцлал болон нэр хүндээр хамгаалагдсан) компьютерын программ эсвэл бусад материалыг агуулсан файлыг байршуулах эсвэл хавсаргах;

Бусдын компьютерт хор учруулж болох вирус, хортой файл бусад ойролцоо компьютерын программ эсвэл программуудыг агуулсан файлыг байршуулах эсвэл хавсаргах;

Байршуулсан аливаа файлд заасан зохиогчийн нэр, эрхийн заалт эсвэл өмчлөлийн заалтыг устгах;

Байршуулсан файлд агуулагдах компьютерын программ буюу бусад материалын гарал үүсэл эсвэл эх үүсвэрийг худал болгох;

Хэрэглэгч болохгүй гэдгийг мэдэх ёстой, хууль ёсоор ийнхүү дамжуулж болохгүй гэдгийг мэдсээр байж буюу мэдэх ёстой байж аливаа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг сурталчлах буюу санал болгох буюу судалгаа, шалгаруулалт хийх эсвэл холбоотой олон захиаг үйлдэх буюу эдгээрийг цааш дамжуулах эсвэл бусад Форумын хэрэглэгчийн илгээсэн аливаа файлыг буулгаж авах.

Хэрэглэгч нь Форумын бүх хэлэлцүүлэг, группийн хэлэлцүүлэг нь хувийн нууцлалтай бус нийтэд нээлттэй байдаг гэдгийг ойлгож байна. Түүнчлэн Хэрэглэгч нь бусад Хэрэглэгчдийн чат, пост, конференц, имэйл болон бусад харилцаанд Нэгдсэн Үндэстний Байгууллага холбогдолгүй бөгөөд энэхүү харилцааг Нэгдсэн Үндэстний Байгууллага хянан тохиолдуулсан, хянаж үзсэн эсвэл хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь аливаа нэг шалтгаанаар, урьдчилж мэдэгдэхгүйгээр Хэрэглэгчээс хүлээж авсан Форумын аливаа контент, үүний дотор имэйл болон сонины булангийн постыг устгах эрхийг өөрт хадгална.

Халдашгүй эрхийг хадгалж үлдэх

Энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагад тусгайлан олгогдсон аливаа давуу эрх, халдашгүй эрхийг хязгаарласан эсвэл энэ эрхээс татгалзсан гэж тодорхойлогдох эсвэл ойлгогдох ёсгүй.

Ерөнхий

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь энэ Хуудас эсвэл аливаа Материалыг шинэчлэх, хасах эсвэл дуусгавар болгох эрхийг дан ганцаар эдлэх онцгой эрхтэй. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь үүнтэй холбоотойгоор аливаа Хэрэглэгчийн хэрэгцээг харгалзаж үзэх үүрэг хүлээхгүй.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь энэхүү Хуудас буюу түүний хэсэгт нэвтрэх аливаа хэрэглэгчийн эрхийг хасах бүрэн эрхийг өөрт хадгална.

Эрх бүхий төлөөлөгч бичгээр гаргаж, гарын үсэг зурснаас бусад тохиолдолд энэхүү Хэрэглэх нөхцөлийн аливаа нэг заалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллага хэрэглээгүй нь холбогдох эрхээс татгалзсан гэсэн үг биш юм.