ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨХ НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЛХИЙ ДАЯАРХ ХАМТЫН ХӨДӨЛГӨӨН

Дэлхий өөрчлөгдөх гэж байна. Хаа сайгүй хүмүүс хүйсийн тэгш байдлын төлөөх санааг ойлгож, дэмжиж байна. Тэд энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, харин хүний эрхийн асуудал гэдгийг ойлгож байна. HeForShe нь хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө чангаар дуугарах бат бөх нэгдмэл хүчийг бий болгоход эмэгтэйчүүдийг дэмжих эрэгтэйчүүд болон бүх хүйсийн хүмүүст зориулсан урилга юм. HeForShe-д нэгдсэн эрэгтэйчүүд бол зүгээр нэг ажиглагчид биш. Тэд хамтдаа болон эмэгтэйчүүдтэй хамтарч бизнес босгож, гэр бүлээ халамжилж, өөрийн нутаг оронд хувь нэмрээ оруулахын төлөө хүчин зүтгэж байна.

HeForShe аянд нэгдэж, бусад олон сая хүмүүс мөн нэгдэхэд санаа, урам өгөөрэй.

Амлалт өгөх амархан
Ердөө 10 секунд л болно

ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ

Өдөр бүр HeForShe-ийн дэмжигчид өөрийн нутаг оронд утга учиртай өөрчлөлтийг авчрахын төлөө хүчин зүтгэж байна. Тэдний түүхтэй танилцаж санаа, урам зориг аваарай.

ОЮУТНУУД ПАКИСТАНД 5000 АМЛАЛТЫН ТӨЛӨӨ

Инженер, технологийн их сургуулийн (ИТИС) оюутнууд Пакистаны 5000 гаруй эрчүүд, хөвгүүдийг HeForShe амлалт өгөхөд татан оролцуулж чадлаа.

ЦААШ УНШИХ

МАЛАВИД БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ГЭРЛЭХИЙГ ЗОГСООХ

Малавийн тосгоны ахмад тэргүүн 455 уламжлалт гэрлэлтийг цуцалж 1312 охид, 143 хөвгүүнийг сургуульд буцаан оруулав.

ЦААШ УНШИХ

ЙОРДАНД ЭР ХҮН ЯМАР БАЙХ ЁСТОЙГ ШИНЭЭР ТОДОРХОЙЛЖ БАЙНА

Йордан дахь залуу идэвхтэн улс даяарх тэргүүлэх зэргийн семинарууд зохион байгуулж, эр хүн ямар байх ёстойг шинээр тодорхойлж байна. Өдгөө тэрээр 22000 хүнийг HeForShe хөдөлгөөнд татан оролцуулаад байна.

ЦААШ УНШИХ

ИСЛАНД ДАХЬ ХҮЙСИЙН ТОГТСОН ОЙЛГОЛТЫГ СӨРСӨН НЬ

Бүх сувилагчдын зөвхөн 2% нь л эрэгтэйчүүд байдаг Исланд улсад сувилагч залуу хүйсийн тогтсон ойлголтыг сөрөн зогсож байна

ЦААШ УНШИХ

МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ

Өөрийн нутаг орондоо манлайлан оролцох нь амархан зүйл.
HeForShe аянд манлайлан оролцох гарын авлагыг татаж аваарай.

ХУВЬ ХҮМҮҮС | HeForShe аянд хүчин зүтгэх гарын авлага

Албан ёсны HeForShe зурагт хуудас, сурталчилгааны хуудас зэргийг өөрийн арга хэмжээ, сошиал хуудаст зориулж аваарай.

ХУВЬ ХҮМҮҮСТ

ОЮУТНУУДАД

БАЙГУУЛЛАГА | HeForShe аянд хүчин зүтгэх гарын авлага

Албан ёсны HeForShe материалыг өөрийн арга хэмжээ, зорилтот ажиллагаа, эсвэл сошиал хуудасны сурталчилгаанд зориулж аваарай.

КОМПАНИУДАД

ИХ СУРГУУЛИУДАД

ЭХ СУРВАЛЖ

Энэхүү сургалтын материалыг ашиглаж хөдөлгөөнд идэвхтэй оролцоход бэлтгээрэй.

ЖЕНДЕРИЙН АСУУЛТ СОРИЛТ

HeForShe "ЭРЧҮҮДИЙН БУЛАН" ГАРЫН АВЛАГА

HeForShe ХҮЙСИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨХ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА

МӨН ЧАНАР

Хүйсийн тэгш байдлын бэлэг тэмдэг

HeForShe лого нь хүн бүхэнд хүрэх шинэ билэг тэмдгийг бий болгохын тулд жендерийн уламжлалт бэлэг тэмдгүүдийг нэгтгэсэн. Уян хатан дүрс, өнгийн хурц ялгаа нь хувь хүмүүс бүх нийтийн сайн сайхны төлөө хамтдаа зогсож чадвал юунд хүрч болохыг бидэнд сануулах юм.

HeForShe Улаан ягаан өнгө

HeForShe-д дурлах сэтгэлийг илэрхийлэх өнгийг олохын тулд Нэгдсэн Үндэсний Байгууллага нь Pantone Color Institute-тэй хамтарч ажилласан. Өнгөлөг бөгөөд хурц улаан ягаан өнгө нь өнгийн спектрийн хоёр төгсгөлийг нэгтгэж, хүйсийн тэгш байдлын төлөөх хамтын хөдөлгөөнийг төлөөлөхөд яг тохирсон өнгийг үүсгэжээ. Эрчүүд эмэгтэйчүүдтэй илүү холбоотой асуудлыг ойлгож, дэмжиж эхэлж байгаа учир хүйсийг тодорхойлох өнгөний хуваарилалтын хатуу ойлголт байхгүй болж байна. Өнгөрсөн 100 жилийн туршид ягаан өнгө нь эмэгтэй хүнийг илэрхийлэх уламжлалт өнгө байсан бол 21-р зуунд ягаан өнгө нь өнгөлөг, хурц байдлаар анхаарал, сэрэмжлүүлгийн улаан өнгийг орлох болжээ.

HeForShe амлалт өгч, бусад олон сая хүмүүс мөн нэгдэхэд санаа,
урам өгөөрэй


Амлалт өгөх амархан
Ердөө 10 секунд л болно